Увс аймгийн ИТХ-н дарга 80 сая төгрөгөөр таблет худалдан авах тендер зарлажээ


Аймгийн удирдлагуудтай холбоотой төсвийн мөнгийг үргүй зарж байгаа тухай баримтууд ар араасаа дэлгэгдсээр байна. Хамгийн сүүлд цахим орчинд Увс аймгийн ИТХ-ын даргатай холбоотой баримт олон нийтийн шvvмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, Увсын ИТХ-ын дарга Ц.Батболд 41 төлөөлөгчдөдөө 80 саяар таблет авч өгөхөөр тендер зарласан байна. Жилдээ цөөхөн хуралдаж ирцээ бүртгүүлдэг ИТХ-ын төлөөлөгчдөд төсвөөс мөнгө гаргаж, таблет авах хэр зохистой вэ? гэдгийг холбогдох xянaлт шaлгaлтын газрууд анхааралдаа авах биз.Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг ийм хэт үрэлгэн зардалд төрөөс хяналт тавьж байгаа болов уу.

error: Content is protected !!