Б.Болдсайхан эмч эх орондоо ирэхээр болжээ


Монголын олон мянган айл өрхөд амьдрал бэлэглэж яваа зүрхний хэмээн алдаршсан Б.Болдсайхан эмч эх орондоо тусгай нислэгийн онгоцоор ирэхээр болжээ. Тэрбээр ходоодны хорт хавдар оноштой Солонгос улсыг карго нислэгээр зорин хагалгаандаа орсон юм. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд дараагийн шатны эмчилгээндээ эх орондоо орно гээд тусгай үүргийн нислэгт багтааж өгөхийг хүсэж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн тусгай үүргийн нислэлт Б.Болдсайхан эмчийг багтаан авчрахаар болсонд олон түмэн баяртай байна.

error: Content is protected !!