Ц.Бархасын Аппрентис Монголын ялагч болсны нууц


Аппрентис Монгол шоунд туршлага, боловсролын хувьд ижил төвшний мэргэшсэн удирдагч болох мөрөөдөл тээсэн 14 залуустай өрсөлдөн, 10 даалгавар биелүүлсний эцэст ялагч болсон Ц.Бархасыг танихгүй үзэгч үгүй. Сурагч байхдаа үзсэн Global CEO реалити нэвтрүүлэг нь түүнд мартагддаггүй байна. Мэргэшсэн CEO болохыг зорьж яваа Ц.Бархас тус шоу мөрөөдлийг биелүүлэх юм шиг санагдаж оролцжээ.

Түүний хувьд шоуны турш хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй гэнэ. Энгэртээ ихэд нандигнажээ. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ заавал үнсдэг байж. Үнсэж сайн харж аваад л энгэрийн халаасандаа хийж явсаар нэг л мэдэхэд 40 хоног өнгөрч олон ширүүн даалгаврын ард гарсан байсан гэнэ.

Ц.Бархасыг шоунд оролцохоор гэрээсээ гарахад нь хань нь төрөөд хоёр сар л болох гэж байсан аж. Гэсэн ч түүний хүсэл мөрөөдөл, зорилгыг нь хүндэтгээд хань Б.Солонго нь орох хүсэлтийг нь зөвшөөрчээ. Ийнхүү түүнд ялалтыг авчирч, эрч хүчтэй, урам зоригтой байлгасан гэнэ шүү.

error: Content is protected !!