Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль 2019 онд төсвийн мөнгөөр Ланд-200 авчээ

Сүүлийн жилүүдэд төсвийн байгууллагуудын шилэн данс хөтлөлтөөр тэдгээр байгууллага нь үр ашиггүй зардал ихээр гаргаж байгаа ил тод болгон иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэж байгаа билээ.

Шилэн дансны үр ашгаар олон байгууллагын үр ашиггүй зарцуулалтыг зогсоож чадсаар байгаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Монгол банкнаас фитнесс төхөөрөмжийг төсвийн мөнгөөр авахыг тендер ил болж энэ нь олон нийтээс шүүмжлэл хүртэн улмаар Монголбанкны ерөнхийлөгч нь энэ тендерээ цуцласан талаар мэдэгдсэн. Үүнээс гадна Увс аймгийн ИТХ-н дарга нь таблет авах нэрийдлээр 80 саяын тендер зарласан гэх мэдээлэл тарж, ёстой л төсвийн мөнгө уйлдаггүй гэх үйлдүүдийг ил болгоод буй.

Тэгвэл энэ удаад Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль 2019 онд төсвийн мөнгөөр Ланд-200 авсан гэх баримт ил боллоо. Энэ машиныг ямар зориулалтаар авсан болон хэн гэдэг эрхэм унаж байгаа бол доо, хөдөө нутгийн саад бэрхшээлтэй замгүй нийслэл хотод байрладаг энэ сургууль ЛАНД-200 машинаа ямар зориулалтаар ашиглаж байгаа бол.

Төсвийн хэдий ч сурагчдаасаа нэлээд өндөр төлбөр авдаг гэх Ж.Соронзон захиралтай энэ сургуулийн удирдлагууд 185 сая төгрөгөөр зөөлөн суудалтай, том жийп унан төсвийн мөнгийг уйлуулсаар байгааг хэн шалгах бэ.

error: Content is protected !!