Солонгост xapaap ажиллаж амьдарч буй Мoнголчууд мөнгө хийдэг POБOT биш


Солонгост ажиллаж амьдарч буй мянга мянган монголчуудын төлөөлөл болж Солонгос улсад хараар ажиллаж, амьдрах ямар байдаг талаар нэгэн монгол залуу өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ

Тэс Өөр ертөнц

Тэс Өөр амьдралын хэв маяг

Тэс Өөр сэтгэлзүй

Тэс Өөр тоглоомын дүрэм угтддаг.(ялангуяа хараар амьдарч бгаа хүмүүсд)

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг… Энэ бүхэнтэй нийцэж өөрийгөө өөрчилж чадахгүй бол чи сэтгэл зүйн д’арамт , ганцаардал , х’эцүү бүхэн, ажлын ачаалал бүхнийг давж чадахгүй нэг л өдөр сөхрөн унах болно. Солонгосд бгаа хүмүүсийг зөвхөн солонгосд бгаа хүн л ойлгох учир найз нөхдөө хүртэл солих шаардлагатай болдог Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол сайхан ярилцах юмсан. Хэн нэгэнд тэврүүлэх юмсан. Хэн нэгнээр халамжлуулж халуун сайхан хоол хийлгэж идэх юмсан. Ядаж нээх сайхан цээж дүүрэн амьсгалах юмсан .Эх хэлээрээ нэг хангинтал дуулах юмсан гэж хичнээн их хүсдэг гээч… Заримдаа ажилдаа түүртээд ядраад ирэхээр хэнч ойлгохгүй бгаа юм шиг санагдахаар ямар хэцүү байдаг гээч…

-Би чинь хүн шүү дээ ….. Би чинь мөнгө хийдэг робот биш ш дээ… Би сайхан амармаар байна… Сайхан унтмаар байна гэж хэлэх үе бараг байнга шахуу л гарна… Хэт их юм бодохлоор сэтгэл санаа улам л х’ямрахаас цаашгүй толгой их өвддөг учир аль болох өөр янз бүрийн амьдралын гэрэл гэгээтэй ч юмуу хамаагүй хөнгөн зүйл бодож сэтгэл санаагаа өргөхийг хичээнэ… Бас бусдыгаа ойлгож өрөвдөнө…. Миний хувьд нуруу их өвдөнө бас толгой байнга өвдөнө… Маш их ядрана… Сайхан бүтэн нойртой хонох юмсан гэж их бодно . Гэвч тийм боломж бхгүй… Ядраад орой ирэхэд инээгээд угтах сайхан үр хүүхдүүд минь байхгүй. Аяга хоол ид гээд эрхлэх эхнэр минь байхгүй… Хоосон хөндий байр л угтана…

Солонгосд хөдөлмөрийн үнэлэмж сайтай бөгөөд өгөөжтэй сайхан газар… Энд ажиллаж амьдарч бгаа залуус маш ажилсаг мундаг… Аль болох бага завтай байж их мөнгө хураагаад эртхэн гэр бүл үр хүүхэд рүүгээ очих юмсан хэмээн толгой өндийхгүй ажиллана… ТЭР НЬ Ч ЗӨВ…. Эртхэн хэдэн төгрөг хураагаад 1 хоногийн өмнө ч гэсэн харих хүсэлтэй… Харамсалтай нь монголд бгаа хүмүүсийн хэнч ойлгохгүй Бүүр хамгийн хайртай дотны хүмүүс нь ойлгохгүйгээс гадна буруугаар бодож хардаж сэрдэх нь сэтгэлийн шаналал cтреccд автуулна…

Нэг л их мөнгөтэй, эрх чөлөөтэй , завтай бөгөөд дураараа аашилж дунд чөмгөөрөө жиргэж байна гэж боддог байх… Гүү ш дээ гүзээлзгэнэ минь…!!!! Олсон мөнгө болгоны ард асар их ХӨЛС , ХӨДӨЛМӨР, ТЭСВЭР, ТЭВЧЭЭР нуугдаж байдаг юм ш дээ…!!!!

1)Солонгос хүмүүс нээх толгойг нь илж байгаад л хармаанд нь бөөн бөөн мөнгө хийж өгөөд байдаг гэж бодож байвал ТОМ ЭНДҮҮРЭЛ шүү!!!!

2)Ажлын цаг минут бүрийг үр дүнтэй чанартай ажиллахыг шаарддаг… Манайхан ч чаддаг… Хөлс ч их урсдаг… Миний хувьд цалингаа авсаны дараа нь дараагийн цалин хүртэл хамгийн бага зардал үлдээгээд үлдсэнийг нь бүгдийг нь гэр бүлрүүгээ явуулдаг…. Цалин буусан гэж баярладаггүй… Харин эхнэр хүүхдүүд маань аавын цалин буулаа гээд гоё юм авч идээд тоглоом хувцас аваад гэрээ гоё тохижуулж баярлаж байгаад ХАРААД Л асар их баярладаг даа…

Солонгосд ЗАВТАЙ ХҮН ГЭЖ БАЙДАГГҮЙ…. Харин залхуу хүн байж болно гэхдээ маш ховор …Танил найз нөхөд уулзаад учраад дарвиж цэнгээд байх зав байхгүй , боломж ч байхгүй дээ… Цаг бол Алт …. Бараг амрахгүй хүнд ажил хийцгээдэг болохоор ганц амралтын өдрөөрөө ийш тийш явж хүнтэй уулзахаас илүүтэй гэртээ унтаж нойр авахыг илүүд үзнэ…

Орой ирээд заримдаа гэрлүүгээ утсаар ярих зав гардаггүй… Хэт их сэтгэлийн шаналал ,ганцаардал, хайртай хүмүүс эх орноо санасан сэтгэл, хүнд хэцүү ажлын ачаалал , тэсвэр тэвчээрийн ард гарахын тулд сэтгэл санаагаа байнга өөдрөг байлгаж байхгүй бол дорхноо хямрана… Тийм ч учраас зарим нь дуу сонсоно , кино үзнэ, хэл сурна,бусдад туслахыг хичээнэ…

Хүмүүс солонгосд бгаа хүмүүсийг МӨНГӨ эсвэл МӨНГӨНИЙ МАШИН гэж хардаг бол би хэлмээр бна … Би чинь бас ХҮН ШДЭЭ…!!!! Амьдралын сайн сайхан кайф (тaaшаал) мэдрэмж бол мөнгө биш ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛИЙН УУР АМЬСГАЛ шүү..

Аавын хүү нь ЗОРЬСОНДОО ХҮРЭЭД нутагтаа, хайртай хүмүүсдээ очих болноо … Миний Монголын заяа үргэлж өөдөө байх болтугай… Хурай хурай хурай…

error: Content is protected !!