УАЗ фургоны БOP MУУP шинэ загвар


ОХУ-д үйлдвэрлэгддэг УАЗ фургон автомашины шинэ загварыг 40 жилийн дараа өөрчилж, худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Шинэ загвар нь өмнөх загвараасаа өргөн хэмжээ том бөгөөд толь, урд талын нарийн LED оптик, урд буферын металл хамгаалалт болон их биеийн түрэмгий дизайнаараа онцлог аж. Ульяновскийн автомашины үйлдвэр төслийн дүрсийг иргэдийн судалгаанд хамруулж, санал авсан байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн тэн хагас нь шинэ Буханка- автомашиныг шинэлэг, загварлаг харагдаж байна гэж үзжээ.

Уг автомашин нь 757,000 рубль буюу 28 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй зах зээлд борлуулагдах аж.

error: Content is protected !!