Н.Ананд эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ


Амьдралын хэв маяг, үзэл бодлоороо үеийн залуустаа үлгэр жишээ болж буй Н.Ананд, Б.Буяндэлгэр нарыг залуус андахгүй мэднэ. Сошиал од Н.Ананд Аппрентис Монгол шоуны шилдэг оролцогч болж, хэдийнээ үзэгчдийн танил болсон нэгэн. Хайр, хүндэтгэлийг хүлээсэн түүний эхнэрийнх нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Хайрт эхнэртээ 99 сарнайн баглаа, өглөөний цай болон гэрээ гайхалтайгаар чимэглэсэн өглөөг угтаж гэнэтийн бэлэг барьжээ. Тэд 2014 онд найзынхаа төрсөн өдөр дээр танилцаж байжээ. Бие биенээ мэддэг болсноос хойш 2017 оноос албан ёсоор үерхэлээ эхлүүлсэн гэнэ.

Н.Ананд ажилдаа явахаасаа өмнө өглөө бүр надад захиа бичиж үлдээдэг аж. Мөн ажлаа тарж ирээд хүүхдээ салхинд гаргаж, усанд оруулдаг байна. Энэ нь гэр бүлдээ анхаарал халамж тавихын зөвхөн эхлэл нь гэнэ.

error: Content is protected !!