Х.Уламбаяр: Bakциний талаар мэдлэггүй юмнууд Араа дааж ам хэлээ билvvдээрэй гэж хэлье

Монгол Улс өнөөдрөөс эхлэн COVAX хөтөлбөрийн хүрээнд коронавирусийн эсрэг вакцин хүлээн аваад байгаа билээ. Тиймээс маргаашаас буюу энэ сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтын ажил үе шат дараагаар эхэлнэ.

Энэ удаад Орос, Энэтхэг, Хятад гэсэн улсуудаас тусламжаар гурван төрлийн вакцин ирж байгаа. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн дунд аль улсын вакцин сайн, муу, хийлгэнэ, хийлгэхгүй гэх яриа их гарах болж, хүн бүр л өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа.

Тэгвэл энэ сэдвээр МН-25 телевизийн гадаад мэдээний тоймч, сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн үзэл бодлоо цахим орчинд ийн илэрхийлжээ.

Тэрбээр бичихдээ,  Ядаргаатай юм бэ Одоо хэдүүлээ энэ цар тахал бас вакцины талаарх ойлголтоо дээшлүүлье ээ! Коронавирустэй бүтэн жил хамт амьдарчихаад арай л дэндүү харанхуй байх юм. Угаасаа ойлгодоггүй юм уу эсвэл зориуд ингээд байдаг юм уу бүр гайхчихлаа. Уг нь УОК, НОК, ЭМЯ нь өдөр бүр энэ тухай мэдээ мэдээлэл чадлаараа өгөх юм. Харамсалтай нь ойлгож мэдэж байгаа нь хэд юм бол хөөрхий.

Сүүлдээ сэтгүүлчид нь хүртэл хачин сонин яриад толгой эргүүлчих юм. Нийгмийн сэтгэл зүй гэж нэг айхтар юм бий. Мэдэхгүй бас ойлгохгүй зүйлээ орхичих хэрэгтэй дээ. Орос, Хятад гээд хөршүүдээс нь гадна Энэтхэг улс хүртэл өөрсдөөсөө илүүчлээд хэдэн вакцин өгөхөөр бөөн Xэл aм.  Яг хаана үйлдвэрлэсэн юм? ДЭМБ зөвшөөрсөн юм уу? Тэгээд хаана яаж хадгалах юм бэ? Заавал хийлгэх албагүй биз дээ нтр… Бүр нэг мyлгyy, зөрүүд бaлaй гэдгээ хэнд гайхуулаад байгаа юм бол?

Өгч чадахгүй байж бусдын өгөөмөр сэтгэлд талархаж сур дутуугийн комплексууд аа! Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхийн орнууд COVAX гээд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гол зорилго нь вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хуваарилах. Тэр дундаа манайх шиг биохими, нано-технологи, анагаахын инноваци хөгжөөгүй улсад зориулж. Манайхаас бусад оронд бусдын тус дэмжлэгт баярлаад вакцинжуулалтаа эхлүүлж байна. Харин Монголд гэж үл итгэсэн, vзэн ядcaн, бусдыг тypxиpcaн xeгийн юмнууд явах юм. Хуулиараа бол Эpvvгийн rэмт xэpэгт тооцогдох юм билээ шүү энэ бүхэн чинь. Араа дааж ам хэлээ билvvдээрэй гэж хэлье. Зарим нэг заримдагуудад зориулав!!!

error: Content is protected !!