Xaдам ээжтэйгээ хэрхэн найз болох вэ, Дөлгөөнөөс суралцаарай


Түвшөөг ойлгох арга замыг хадам ээж маань дөт болгож байгаад маш их баярладаг тул ийнхүү бичив. Ээж бид бие биедээ гомдож yypлах, хайрлах хүндлэх үе зөндөө байсан. Дандаа хялбар бол байгаагүй.
Тэгэх тоолонд бид дотноский болсон байсан.

Түвшөөг байхгүй хооронд Ээжийн маань хэлдэг байсан аминчхан үгс надад маш их тус болсоор байгаа.
– Түвшөө худал хэлбэл тэгэж азаартдаг шүү..
– Түвшөөгийн зан араншин, гаргадаг үйлдэл, хайрын түүх паян юутай ийтэй нь нүдэнд харагдтал ярьдаг.Түвшөөг ямар хүн бэ гэж ойлгоход их тус болсон.
– Түвшөө түргэн yypлаад хурдан уур нь гардаг шүү.
– Түвшөө их өрөвчхөн болохоор чи хажуугаас нь сайн нягтлаарай.
– Түвшөө зөрүүд болохоор тэрийг нь зөв зүйлд чиглүүлэх зүгээр гэх мэт дандаа намайг яаж харилцвал амар байх талаар ойлгуулдаг. Миний Библи шүү дээ.

Бас,
– Эрүүл мэнд хамгийн чухал
– Эмэгтэй хүн бусдын төлөө өөрийгөө орхидог, нэг мэдэхэд хөгширдөг.
Чи өөрийн дуртай зүйлээ хийж байгаарай. Зөвхөн Түвшөөгийн төлөө амьдарч болохгүй, чи сайхан амьдарвал ээж эгч нар чинь баярлана шүү гэж хэлж байсан.

Бас Ээж олон жил Нягтлан хийсэн болохоор санхүүгийн тал дээр биднийг маш сайн чиглүүлдэг.
– Дөлгөөнөө цалингаа буухаар өөртөө зарцуулж бай. Үргэлж цуглуулах өөрөөсөө харамлах биш өөрийгөө гоё байлгаж өөрийгөө шагна! Би тэгэж чадаагүй харамсдаг. Та нар тэгж болохгүй.


– Дөлгөөнөө Түвшөөгөөр тооцоо бариул. Чи өөрөө тооцоогоо барь. 2уулаа оролцоотой байвал 2уулаа л хариуцлагатай байна. Оролцохгүй бол хариуцлага үүрэхгүй болдог шүү.
– Мөнгө цуглуулахыг зааж зөвлөн, хэрхэн зарцуулахыг ч зааж байсан.
– Ээж хүн эхнэр хүн ямар байх ёстойг найзан дундаа хөгжилтэй болгоод хэлдэг.
– Үргэлж өөрийн алдаа оноогоо нууж хаалгүй жишээ болгон хуваалцаж надад ойлгуулдаг.

Хамгийн төгсгөлд нь,
– Төрсөн өдрөө гоё тэмдэглэх хэрэгтэй. Амьдралдаа гоё дурсамж бүтээх хэрэгтэй. Ээж нь насаараа амралт авч үзэлгүй ажиллаж байсан. Амьдралаас кайф авч, дурсамж бүтээх чинь амьдралын утга учир шүү. Өөртөө амралт заавал авч бай гэж хэлдэг…

error: Content is protected !!