Ирж явaa цaг киноны Мapaлмаад тоглосон Б.Гэрэлмаа


Урьд монгол бүсгүйн цэвэр ичимхий зан, намба төрх гэж их ярьдаг байлаа. Одоо ч тэр үг америк, солонгос киног их гаргадгаас домог болон үлдэж дээ.

Манай киноныхон чухам л тийм монгол төрхтэй, хөрслөг бор бүсгүйчүүдийг эрэн хайж кинондоо тоглуулахыг эрхэм болгодог байжээ. Яг л ийм хүн бол Ирж яваа цаг киноны Маралмаад тоглосон бүсгүй Гэрэлмаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. 1969 онд Өмнөговь аймагт төрсөн Борхүүгийн Гэрэлмаа.

Мэргэжлийн жүжигчин бус боловч хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Хожим буюу 2002 онд Мюзик Холл сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд МҮОНТВ-д найруулагч хийж байсан.

Түүний тоглосон кинонуудаас дурдвал, Ирж яваа цаг, Би нисэх дуртай, Мандухай сэцэн хатан, Амин мөр, Хүсэл хясал зэрэг кинонуудад чадварлаг тоглосон юм. Тэрбээр одоо Франц улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.

error: Content is protected !!