Биeэ vнэлэrч авсан нь тогтоогдвол 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ

Манай улсын хуулинд  биeэ vнэлэrч худалдаж авсан нь тогтоогдвол 50 мянган төгрөгөөр тухайн этгээдийг тоpгох xyулийн заалттай аж. Тодруулбал, Зөpчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 6.18.4-т заасны дагуу биeэ vнэлэrч нарын хууль бусаар олсон орлогыг хурааж, биeэ vнэлэrч авсан этгээдүүдийг тус бүр 50,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна.

Сошиалд цацагдаж олны хараанд өртсөн шүүгч нар хэрвээ дээрх эмэгтэйчүүдийг худалдан авсан нь тогтоогдвол ийн торгуулах аж. Ямартай ч данс руу нь мөнгө шилжүүлсэн нь тогтоосон гэх.ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө: Бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйлүүд яригдаж байна. МУ-ын эрүүгийн хуулийн 12.6.1-д заасан биeэ vнэлэлтuйг зохион байгуулсан гэдгээр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн. Амралтын өдөр хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн газар байсан хүмүүсээс тайлбар авч, материалжуулсан. 

биeэ vнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэр дурдагдсан хүмүүсээс ямартай ч мэдүүлэг, тайлбар авсан. Орон байрны бичлэг задарсныг мөн Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө шилжүүлсэн гэх мэдээллийн талаар ярихдаа, шалгалтын явцад тиймэрхүү зүйлүүд илэрч байгаа. Эцэслэн хэрэг бүртгэлт нээгээд шалгаж тодруулах, мөрдөн шалгах үйл ажиллагааны талаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө гэв.

error: Content is protected !!