Харцаараа биенээ ойлгодог дyyчин хосын хоёр эрдэнэ


Урлагийн үлгэр жишээ хосуудын нэгэн төлөөлөл бол Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар. Тэд ханилан суугаад 18 жилийг ардаа үджээ. Хосууд хоёр хүүтэй.

Хайрын бурхан чи бидэн 2-т энэ л өдөр хүүг минь илгээсэн. Тэгэхээр бидэн 3-т хамгийн сайхан өдөр шүү хэмээв. Том хүүг нь Х.Болдбаатар, бага хүүг нь Х.Банзрагч гэдэг. Ийнхүү дууч хосууд анх удаагаа хоёр хүүгийнхээ гэрэл зургийг олонд сонирхуулав.

Дуучин Р.Дэлгэрмаа Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөд СУИС-д элсэн ороход Д.Хишигбаяр төгсөх курс байжээ. Ингээд л хамт уран бүтээлээ хийж эхэлж, нэг л мэдэхэд харцаараа, бүх л зүйлээрээ биенээ мэдэрдэг болчихсон байсан гэнэ. Хамт байх ёстой хүмүүс юм байна гэдгээ ойлгоод 2005 онд нэг гэрт оржээ.

error: Content is protected !!