Maaмaaтай болгодог шившлэгтэй шүлэг гэнэ vv

Зүггүй үрс нь салтаагаараа хараасай зүүд нойронд чинь могой зочлоосой хордлого өгөөд хурдан мэдээсэй хоёр босоо зураас гараасай бөмбөг шиг бөөрөнхий болоосой бөг бөг гээд хий нь гараасай бүүвэйн дуугаар хоолой чинь сөөгөөсэй бүсгүйн тавилангаар мөөмөө хазуулаасай сүүний чяцга нүүрэндээ нялаасай лаа,

тугалга хайж сандраасай вакцины өдөр гэж түгшээд айгаасай памперс хайж дэлгүүр лүү чавхдаасай хэлээ хазлаад эрхэлж яриасай хэдхэн минут холдоод л санаасай сайхан үнэрт нь мансуураасай саатан хажуулаад шүлсээ гоожуулаасай бантан,кашны гуриланд будагдаасай ванн дотор хэвтэх юмсан

гэж мөрөөдөөсэй жорлондоо тухтай суух юмсан гэж хүсээсэй өдөржин шөнөжин сэгсийгээстэй өөлгөн үрстэйгээ хамтдаа жаргаасай ( маматай болгодог шившлэгтэй шүлэг)#золахануй нь зохиолоо гэсэн нь олон бүсгүйчүүдэд таалагдаж, сошиалд тархав.

error: Content is protected !!