Жүжигчин Э.Одбаярт ах нараас нь нүнжигтэй бэлэг барьжээ


Шинэ үе хамтлагаас жүжигчний ажлын гараагаа эхлүүлж олны танил болсон Э.Одбаярыг өдгөө Фантастик продакшнд харьяалагддаг. Шинэ оны өмнөхөн шинэ байрандаа нүүж орсон. Тэрбээр эхнэр, хүүдээ байрандаа засвар хийснээ нууцалж байгаад гэнэтийн бэлэг барьсан нь сошиалд олон бүсгүйчүүдэд таалагдаж, нүдийг нь хужирлаад авсан юм.

Тэгвэл түүнд продакшных нь ах нараас хэдэн үеэрээ уламжлагдаж болох эртний өв болсон бэлгийг өгчээ. Авдар гэдэг бол монголчуудын хувьд нүнжигтэй бэлэг. Дүүрэн билэгтэй түвшин жаргалтай амьдрахыг билэгдсэн сав бол авдар гэдгийг хүн бүр мэднэ.

error: Content is protected !!