Oлны тaнилуудын өмнө ба oдоо

Киви хамтлагийн ахлагч Дуучин Ука буюу Уламбаяр. Үсчин, гоо сайхны сургалтад сууж хэдэнтээ өөрийгөө олохоор эрэл хайлт хийсний эцэст Натур саунд дуулаачийн курсыг төгсөж урлагт хөл тавьсан гэдэг.

Одоо түүнийг Алтан гадаст одонтой дуучин болсныг хэн хүнгүй мэднэ. Түүнийг хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаас нь сонжин хараарай. Укагийн ганц өөрчлөгддөггүй зүйл нь шаргал үс нь.

Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа. Түүний чадалтай хоолой олон мянган фэнүүдэд нь ихэд таалагддаг. Монголын урлагийн салбарт хамгийн тод мөртэй эрхмүүдийн нэг тэрбээр өөрийнхөө амьдралаар ном бичсэн түүхтэй. Тэгвэл сүүлийн үед поп Сараагийн амьдралаар кино хийхээр болсон мэдээ чих дэлсэх болсон.

Жүжигчин Ариуцэцэг. Түүнийг Амьдралд тавтай морил олон ангит кинод тамирчин бүсгүй Маралаа буюу цуйван сэгсэрдэг охин гэхээр үзэгчид андахгүй таньдаг. Анхны дүрээ бүтээхдээ нэлээдгүй махлаг бондгор байсан. Харин одоо гоолиг , хөөрхөн жүжигчин хэмээн цоллуулах болсон билээ.

Жүжигчин О.Дөлгөөн Мөрөөдлийн театраас урлагийн гараагаа эхэлсэн. Олны танил болгосон дүр нь Амьдралд тавтай морил киноны гэрэл зурагчин бүсгүйн дүр. Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл нь биеллээ хэмээн бодсон гэдэг. Нөхөр, хүүгийн хамт америк орныг зорьж мэргэжлээ дээшлүүлж урлагийн академид суралцаад ирсэн.

М.Зоригтын бэр гэдгээр нь түүнийг илүү таньдаг. Загварын ертөнцийнхөн дундаас олны хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн нэгэн бол Ө.Содгэрэл. Эластин шампунины рекламаар анх олонд танигдсан тэрээр өдгөө дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Buro247 сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг нэгэн.

Түүний биеэ авч яваа байдал олон ч бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг бөгөөд тэрээр охид бүсгүйчүүдэд хандан үргэлжид сайхан хувцаслахыг зөвлөдөг

Харин эгч маань намайг энэ салбарт хөл тавихад чиглүүлсэн хүн л дээ. Үнсгэлжин тэмцээнд орохдоо загвар өмсөгчөөр биш загвар зохион бүтээгчээр оролцдог байсан гэж бодохоор модель болно гэдэг ойлголт огтхон ч байгаагүй юм шиг байна. Гэхдээ эгчийнхээ ачаар тодорхой хэмжээнд энэ мэргэжлээр ажиллаж эхлэх сонирхол төрж 1999 оны Гоёл наадамд орж байсан юм. Гэхдээ тэр үед загвар өмсөгч, модель гэдэг ойлголт Монголд огт өөр байсан. Тодруулбал, над шиг өвөрмөц царайтай, туранхай модель бол хүний нүдэнд өртөхгүй, харин хөөрхөн, ялдам тийм л бүсгүйчүүдийг шилдэг загвар өмсөгч гэж хардаг байсан юм. Ингээд төд удалгүй эгч маань намайг Сингапур улсад ирж сурахыг зөвлөсөн. Тэнд очоод загварын чиглэлээр ажилласнаар миний карьер эхэлсэн гэж болно хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа анх удаагаа дэлгэж байсан билээ.

Д.Оюуномин буюу Нора Дагва загварт танихгүй залуус үгүй. Тэрбээр Би өөрийгөө модель болж, загварын салбарт байр сууриа олно гэж огтхон ч төсөөлж байсангүй. Эршүүд, өндөр учраас сагс, волейболын тэмцээнд хүчээр ордог, хөөрхөн охин гэдэг ойлголтоос хол хүүхэд байлаа.

error: Content is protected !!