Toп Д.Пүрэвсүрэнгийн хvvхэд ба зaлуу vе


Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг топ модель Пүрэвсүрэн сүүлийн жилүүдэд өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж яваа. Алдарт эхийн одонтой ээж болоод гэр бүлээ халамжилж тун завгүй.

Ларьдмаа кинонд бүтээсэн дүрээрээ өндөр үнэлгээг авсан бүсгүй Амьдрал-2 кинонд амжилтаа бататгаж чадсан. Урлагийн их ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа орхигдуулахгүй төвхнүүлдэг сүйхээтэй эмэгтэй.

Хүүхэд нас:1984 онд төрсөн, сэхээтэн гэр бүлийн охин. Хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин.

Тэр 19 насандаа ээж болсон. Бага байхын сургуулийнхаа супер охины олонд танигдсан анхны гараа Найм дахь гариг хамтлагийн Арван жилийн дурсамж дууны клип. Сургуулиа төгсөөд 2005 онд Хувьсал продакшнд ажиллаж эхэлснээр карьер нь өнөөгийн өндөрт хүрсэн.

error: Content is protected !!