Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод өнөөдөр энэ оны анхны бороо оржээ.Тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ Бороо орсон талаар мэдээлэл бидэнд ирээгүй ч аймгийн урд хэсгээр борооны үүл ажиглагдаж байна. Энэ бол бороо орох өндөр магадлалтай гэсэн үг.

Мөн өнөөдөр агаарын температур Цельсийн +10-аас +15 хүрсэн нь бороо ороход нөлөөлсөн болов уу. Энэ жилийн хувьд хоёрдугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Ер нь хоёрдугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол гэлээ.