С.Бямбацогт гишүүн дэглэм зөpчин ууланд aвирсан yy


Өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зөвшөөрч байгаа билээ.

Хөдөлгөөнд оролцох иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.
ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулж болох эрх нь нээлттэй байх юм.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд УИX-н гишүүн С.Бямбацогтын фэйсбүүк хуудаснаа оруулсан зураг олон хүнээс шүүмжлэлт хүртээд авав. Тэрбээр ууланд авирсан зургаа оруулан Сар шинийн 15-ны билэгт сайн өдөр Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхандаа 57-лаа авирлаа хэмээн тайлбар хийжээ.

Харин үүнд нь олон хүн бухимдан хөл хорионы дэглэм зөрчин олноороо бөөгнөрөл үүсгэн ууланд авирлаа, төрийн дээд албан тушаалтнуудад хөл хорионы дэглэм үйлчилсэнгүй гэх мэтээр санал бодлоо илэрхийлж байв.

error: Content is protected !!