Жүжигчин Ж.Амарзаяа Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ

Жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр /2021.03.01/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Түүнийг хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин гэдгээр нь хүмүүс мэднэ.

Өдгөө тэрбээр Black box театрын жүжигчин, G еntertainment студийн найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлд 37 дугаар Точка олон ангит киноны Долгорын дүрд тоглосон.

Үүний өмнө Б.Бадрууган агсны найруулсан Уулын хөх сүүдэр, Ертөнцийн сүүлчийн чулуу зэрэг хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн юм.

error: Content is protected !!