Жүжигчин Э.Пүрэвжаргал: Тогоо,шанага угаахын оронд эрх танхил зангаа эрдээ гаргаж бай гэв

Жүжигчин Э.Пүрэвжаргал гэртээ үр хүүхдээ өөрийн гараар өсгөж яваа бүсгүйчүүдийг дорд үзсэн үгстэй пост оруулж ихээхэн шүүмжлүүлсэн. Тэгвэл дахин шүүмж дагуулсан пост оруулж орхив.

Түүнийг гэртээ тогоо, шанага угаах нь бүү хэл аяга хоол ч нөхөртөө хийж өгдөггүй юм уу гэж гайхах олон байна. Хүний л эхнэр болсон хойно гарын хоолоо хийдэг байлгүй хэмээн нэг хэсэг нь уулга алдаж сууна.

Нөхөр А.Нямдаваа нь жүжигчин бүсгүйг алган дээрээ бөмбөрүүлдэг бололтой. Эрхлэх гэхээр эвгүй санагддаг бол, эмэгтэй та үнэхээр хатуу болжээ. Эрх танхил зангаа таниулах гэж эр нөхөрт гарч бай. Тэрнээс бус энд тэндхийн тогоо шанагийг хамж угаах гэж, хадамд гардаг үе өнгөрсөн. Өөрийгөө үнэлүүл хэмээв.

error: Content is protected !!