Н.Амаржин: Манай аав, ээж корона тусаад эмгүйгээр эдгэрсэн байна


Комедиан Н.Амаржин буюу ардын багшийн аав, ээж ковид тусаад эдгэрсэн гэв. Тэрбээр Ээж аав маань корона тусаад эм уугаагүй, эмч дуудаагүй 7 хоногийн дотор гэртээ суугаад эдгэсэн байна. Статистик харвал угийн аюулгүй гэсэн хөгийн вирус практик дээр батлагдлаа. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй энэ тэр гээд сүржигнээд байсан.

Би лав 2 нялх хүүхэдтэйгээ корона тусвал эмнэлэгт хэвтэхгүй уучлаарай. Өдөр бүр 11 цагийн мэдээ гаргаж, ард түмнийг айдаст автуулсан төр ямар хариуцлага хүлээх бол? Дэлхий сөхөрч байна, аймшигт өвчин гээд л гадаадад байгаа 10,000+ хүний амиар тоглож дотоодын мянга мянган хувийн хэвшлүүдийг санаатайгаар дампууруулсан. Ард түмэн ядуу бол төр илүү хүчирхэг болно гэдгийн жишээ байх. Дээрээс нь вакцин хийлгэхгүй гэсэн маш их хүмүүс угаасаа л коронагаас айхгүй байсан нь батлагдлаа. Энэ олон хохирсон хүмүүс одоо яах вэ гэсэн юм.

error: Content is protected !!