Жүжигчин Ц.Номин охиныхоо сэвлэгийг үргээжээ


Жүжигчин Ц.Номин анхны үерхэлээсээ хүүхэд болж үлдсэн ч ээж нь түүнд хүнд хүн илүүдэхгүй өсгөөд өгнө хэмээн хүлээн авсанд охиноо төрүүлсэн гэдгээ нэгэнтээ олонд дэлгэж байсан удаатай. Тэрбээр шинийн 15-ны билигт сайн өдөр охиныхоо сэвлэлийг үргээжээ.

Жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ гадна гоо сайхны бүтээгдэхүүний фото модель хийдэг. Охиноо сайн хүн болгон өсгөхийн төлөө хичээж яваа тэрбээр 37-р Точка Солонгийн дүрээр олны танил болсон.

Эрх танхи охины дүрийг бүтээсэн Ц.Номин амьдрал дээр эршүүд, дайчин эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсдэг аж. Багадаа эрэгтэй хүүхдүүдтэй байрныхаа гадаа тоглож өссөн гэдэг. Охидуудтай тэр бүр нийлээд байдаггүй, машинаар тоглодог охин байжээ.

error: Content is protected !!