Фитнесс сургалтанд 5OO тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг мэдээлэл худал


Эдийн засгийг дэмжих 1O их наяд төгрөгийн хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 5OO тэрбум төгрөг зарцуулна гэх мэдээлэл цахим орчинд тарж үүний эсрэг саналтай иргэн олон байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл уг мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа үгүйсгэлээ.

Тэрбээр, Эдийн засгийг дэмжих 1O их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 5OO тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг мэдээлэл худал. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно гэжээ.

Ерөнхий сайд  2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 1O их наядын цогц төлөвлөгөөг танилцуулсан. Үүнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө багтсан байна. Төлөвлөгөөнд дараах зүйлс оржээ. 

error: Content is protected !!