Найруулагч Д.Галбаяр: Бас нэг төмөр зүүж өгдөг хүнтэй болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн зарим хүмүүст төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар гардууллаа.

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм. Тэгвэл Соёлын сайдыг найруулагч Д.Галбаяр бас л нэг төмөр зүүж өгдөг хүнтэй болчихлоо хэмээн шүүмжлээд авав.

error: Content is protected !!