Ноён IZ хүнээс мөнгө асуух бол соёлгүй үйлдэл, намайг битгий дарамтал гэв

14 настайдаа Ноён IZ компаниа байгуулж, цахим ертөнцийг ашиглан олон зүйл хийж болдгийг ойлгосон гэдэг. Түүний жинхэнэ нэр Г.Ирээдүй. Тэрбээр арвандөрөвтэйгээсээ хойш гэрийнхнээсээ мөнгө аваагүй аж. Хааяа мөнгөгүйдэх үе гарвал тэднээсээ зээлээд, буцааж өгдөг байна. Нэлээдгүй хөрөнгөлөг болсон түүнээс сошиал хаяг руу нь мөнгө гуйх болжээ.

Танихгүй хүнээс мөнгө асуух бол хамгийн соёлгүй үйлдэл шүү. Ер нь таньдаг хүнээсээ ч асуух бас л соёлгүй үйлдэлд тооцогдоно. Банк, ББСБ гэж зүйлс байнна. Тэд чамд итгэл үзүүлэхгүй байгаа бол чамайг огт танихгүй хүн яаж итгэхэв дээ хэмээжээ. Мөн тодорхойгүй захианууд аймаар дарамт мэдрүүлдэг гэв.

error: Content is protected !!