Б.Ганчимэг: Ч.Ундрам гэж хулхи хүүхэн энэ Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна

Олон арван ярилцлагаараа уншигч олноо танил болсон МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн талаар өөрийн үзэл бодлоо олон нийтийн цахим сүлжээ сайтнаа ийн нийтэлжээ.

Тэрбээр бичихдээ, Ч.Ундрам гэж хулхи хүүхэн энэ Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна. Энэ бас аймаар xyлхи гар ш дээ.

Англид коллежид сурч байгаад гэр бүлийн гaчигдлаар МУИС- д шилжин сурах гэсэн миний нэг уншигчийн хүүгийн асуудлаар уулзаж байсан юм. Тэгсэн хоёр жил төлбөр төлүүлээд МУИС- д явуулаад л байсан. Гэвч араар нь xyлхидчихсан байсан. Нөгөө хүүхдийн бүртгэл яам болон сургуулийн сүлжээнд албан ёсоор байдаггүй ээ. Хийгээгүй хyyрчихсан байсан. Ингээд л хүү хохирон хоцорч хувийн сургуульд орсон доо. Эд нарт эгэл жирийн ардын хүүхдүүд хэн ч биш. Юу ч биш. Надад уншигчид маань их ханддаг. Олон баримт тэвэрч ирж байна.

Уртнасан сайданцарыг энэ гишүүн сурталчилгаандаа ажилласан гээд сайдаар тавиулжээ. Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд Ийгл телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд Шинэ дэлхий телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Юни Си энд Си ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд Юни Солар ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх намтартай юм байна.

Тэрбумтны охин Ундрам өөрөө тоон дотроос үсэг шиг үсрэн орж ирж гишүүнцэр болж аваад энэ сэтгүүлч нэртэй сайданцараа томилуулжээ. Би сайн мэдэж байна. Одоо гишүүнмаа сайдмаа хоёр намайг нам дээрээ гүйж очиж оролдуулах байх ккк Баяртай оролдуулна шүү. Би та хоёр шиг юмнуудад гөлөлздөг нь биш. Эгэл жирийн ардын хүүхдүүд хэлмэгдүүлж байгаатай чинь тэмцэнэ.

Жич: Ах дүү хамаатан садангийн сэдэв биш шүү. Ардын хүүхдүүдийг халж сольж , төрд ажиллах гэсэн сэтгэл рүү нь ус цацаж байгаа давилуун даварсан баримт болгонтой чинь тэмцэх тэмцэл шүү. Хятадад долоон жил сурч боловсрол олсон, мэргэжлийн хүн Энэ Уутка сайданцараар тоглуулж болохгүй гэж би бодож байна.Сайд нар больцгоо. Худаа хүртэл дарга болгох гэж гүйнэ. Гишүүн болоод баз хамаатнаа дарга болгох гэж явна. Та нарт мерит зарчим гэж юм байна уу.

Сэтгүүлч Б.Ганчимэг

error: Content is protected !!