Монголын рок поп урсгалын эрэгтэй хамтлагийн төлөөлөл, олон олон хайрын дуугаараа сонсогч фэнүүддээ бэлэг барьдаг Мотив хамтлаг Бүсгүй чамд цоо шинэ хос цомгийн баярт зориулсан V.I.P тоглолтоо энэ сарын 08-нд толилуулахаар болжээ. Тоглолтын тасалбарыг цоо шинэхэн цомог дагалдах юм.

Үргэлж залуусын хайр дурлал, хосуудын хайрын билэгдэл болсон дуугаараа уяраадаг тус хамтлагийн тоглолт Их наяд-TRIPLE EVENT HALL-д болно. УОК заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлан халдваргүйжүүлэлтийн бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тиймээс суудлын тоо хязгаартай тул та бүхэн яараарай.