Та нар бүх үнэнийг мэдэхгүй байж аав руу минь дaйpаxыг би зөвшөөрөхгүй!


Дуучин Т.Дэлгэрмөрөн хоёр дахь амьдралиа Солонгон аашт буюу Ананда хэмээх бүсгүйтэй эхлүүлж, гурван жилийн хугацаанд салж нийлсээр дундаасаа хоёр охинтой болсон. Тэгвэл сүүлийн үед түүнийг Анандаагаас дахин тусдаа амьдарч эхэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж эхэлсэн билээ. 

Үүнийг баталж тэд өчигдөр олон нийтийн сүлжээнд xэpvvл хийж байгаагаа live хийж тэдний харилцаа бүр мөсөн дууссан гэдгээ баталсан юм.

Тэдний гэр бүлийн асуудалд хамгийн ихээр xoxиpч байгаа хүн нь мэдээж хүүхдүүд. Тэр дундаа Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа ийнхүү тайлбар бичжээ.

Зөөлөнсий: Сайн байцгаана уу? Хүмүүс ээ! Амьдралд зөндөө л асуудал байдаг. Надад битгий санаа зовоо би чинь хар багаасаа л хатуужсан хэр баргийн юманд гундахаа байсан хүчирхэг охин шүү дээ. Би Ананда эгч дээ хайртай. Яагаад гэвэл тэр миний хамгаас хайртай дүү нарыг минь төрүүлж өгсөн хүндэт хүн. Харин аав минь бол миний баатар. Энэ хорвоо дээрх хамгийн хайртай хүн минь юм шүү дээ. Зөөсийгөө үнсгэлжин шиг амьдруулахгүйн тулд өөрийгөө 3oлиocлoж байгааг би л мэднэ шүү дээ! Хэн ч байсан миний аавыг мyyлах эрх байхгүй!

Та нар бүх үнэнийг мэдэхгүй байж аав руу минь дaйpаxыг би зөвшөөрөхгүй! Өнөөдөр энэ social ертөнцөд яваад байгаа худал мэдээллүүд, аавыг минь мyyлж байгаа eeдгvй хүмүүс намайг том болно гэдгийг мартаа юу даа? Би аавыгаа хэзээ ч ганцаардуулахгүй ээ! Бид 2-ын амь нэг.  Юу ч болсон хаашаа ч явсан би аавтайгаа хамт үүнийг л ойлго бусад нь бол зүгээр л амьдрал шүү дээ. Би улам хүчирхэг мундаг хүн, сайн ээж болно сайхан хайрыг үлдээнэ.

THIS IS LIFE хүн бүхэнд ийм зүйл тохиолдож л байгаа хэлдэггүй л болохоос… Би азтай охин шүү хэмээжээ.

error: Content is protected !!