Э.Цэрэн Анандын ээж Сомагийн талаар ийн ярив

Сошиалд гэр бүлийн маргаанд амьдралаа цацаж эхэлсэн дуучин Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда нарын талаар шүгэл үлээгч Э.Цэрэн олон талаас нь ам нээж буй. Энэ удаад Анандагийн ээж Сома багш хэмээх хүний талаар ийн ярив.

Ам нээвэл уушиг нээ гэж… Мүүнийг илчилсний дараа буюу Цэнзургүй ярианд ярилцлага өгснөөс хойш Монголчуудын надад хандах хандлага эрс өөр болов. Таксины жолооч нар нэг хэсэг надаас огт мөнгө авахаа больж амжилт хүсэж болгоомжтой байхыг хүснэ. Энд тэнд хүмүүстэй уулзахаар зоогийн газар ороход миний тооцоог эзэд нь хийчихсэн гэдэг байв. Мүүнийхэн миний эсрэг ашиглаж болох бүхнийг ашиглаж харлуулсан ч надад орсон гарсан газар болгон хүмүүсийн хүндлэл хайр илт мэдрэгдэж байсан.

Хүмүүс намайг хорлогдох вий гэж болгоомжлуулж байв. Надад маш олон хүнээс мессэж ирнэ. Нэг удаа Сома багш таныг маш их хүндэлж уулзахыг хүсч байна гэсэн мессэж байв. Сома гэж сонсоогүй би мартчихав… ямартаа ч хэд хэдэн удаа ийм мессэж ирсэн ба хариулаагүйдээ эвгүйцэн бантаж нэг удаагийн уулзалтанд очих боллоо. Зайсанд нэг зоогийн газар 14.00 цагт уулзахаар болзсон би сандарсаар 5 минут хоцорч очив. Би цагаас хоцрох дургүй. Сандарсаар гол хаалганы зүүн талын хаалгаар ороход том дугуй ширээг тойруулан сандалууд тавьж надаас гадна 6 эмэгтэй байв. Би Сайн байна уу? Цэрэн гэсээр хүмүүстэй гар барин мэдлэхэд ширээ голлон суусан мөрөө гаргасан энэтхэг саатай цэнхэр даашинзтай бүсгүйд тулав. Гэтэл нөгөөх ихэмсэг нь аргагүй гараа хавсарч толгой дохин мэндлэв. Гар сарвайсан би жаахан бантан суудалдаа суулаа. Танилцлаа. Эзотерик судлаач Сома багш гэнэ. Нөгөөдүүл нь шавь нар юм байх. Бид улс орны байдал, Еврейчүүдийн тухай, дэлхийг захирагчдын тухай, гараг эрхсийн тухай ярилцацгаав. Шавь нар багшаа ихэд хүндлэх ба багшийн ярих яриа надад шинэ мэдлэг юу ч нэмсэнгүй. Миний мэддэг зүйлүүдийг багш Ертөнцийн нууцыг тайлсан мэт ихэд чухалчлан ярьцгаав…

мөн Анужин Сома багшийн лекцийг яг хуулбарлан ярьж яваа ба багш нь шавь нартаа … та нар тэр Анужинг ФБээр будаа болгооч гэж хэлэв. Анх мэндлэх гэж гараа сарвайхад хавсарч мэхийн ёсолсноо эцэст нь шавь нартаа өгч буй даалгаврыг сонссон би тэндээс бас л нэг худлаа гар байна гэж бодсоор гарсан юмдаг. Ахин ямарч урилганд би очоогүй. Монголоор дүүрэн гаднаа гяланцаг дотроо паланцаг уншссан номоо өөрийн зохиол мэт ярьдаг, зөн билэгтэн суу билэгтнүүд байна… уригдаж очсон би ихэнхидээ урам хугараад гардаг болно. Бусдаас сурснаа өөрөө олсон мэт авирлагсад ч их байна…

иймээс энд тэнд ийм тийм мундаг хүн гэхэд би огт сүжрэхээ байжээ.Би уул нь хувь хүмүүсийн тухай бичдэггүй болно. Зөвхөн тэд массыг дагуулж, худал мэдээгээр төөрөгдүүлж, нийгмийг талцуулж, тархи угаасан тохиолдолд өөрийн өнцгөөс бичдэг болно.

error: Content is protected !!