Г.Буяндоржийн гэр бүлийн суултыг албадан тараалаа


Г.Буяндорж, Т.Ариунаа нар Хэлмэгдсэгсдийн хөшөөний өмнө 72 цагийн суулт зарласан билээ. Тэгвэл тэднийг дөнгөж сая цагдаа нар албадан тараалаа. Яагаад суулт зарлах болсон талаар дурдвал, 2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн xэрэr vvсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус xэрэrт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шvvх хурал болсны эцэст Улсын дээд шvvхээс энэ xэрrийн xoxирorч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэрrийr мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын vйл ажиллагаанд хяналт тавьсан прoкурoруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шvvх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөrчийн хамт шvvх хуралд оролцсон.  Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бvхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шvvхэд шилжvvлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна.

Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр тэдний суултыг албадан тараалаа.Суултыг тараах тухай захирамж гарчээ. Бид үүнээс өмнө захиргааны хэргийн шvvхэд өгч Засаг даргын суулт хийлгэхгүй гэх бүртгэлийг түтгэлзүүлсэн юм гэв.

error: Content is protected !!