Үсээ засаад, нөгөө хувцсаа өмссөн Д.Болдын тухай


Камертон хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, Voice of Mongolia шоуны шүүгч Д.Болд 1978 оны арваннэгдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 43 настай. Эрийг нас, уулыг цас дардаг аа гэж. Түүний үсээ засаагүй, нүүрээ будаагүй зургийг харсан хүмүүс ихэд шогширсон.

Тэгвэл тэрбээр үсээ засаж, нөгөө хувцсаа өмссөн зургаа Үсчин онгойчихсон байсан байнашдээ.Та нар хэлэхгүй яасан муухай хүмүүс вэ хэмээсээр дэлгэв.

Болдын өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан Соёл-Эрдэнэ, хүү Б.Батчулуун нь Никитон хамтлагийн дуучин юм. Тэр, дуулж, ая зохиохоос гадна шүлэг муугvй бичдэг. Анх Хэн ч өгөөгvй хайр шүлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны 18 нас цомогт оруулсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр Төрийн соёрхолт цолтой дуучин болсон билээ. Тэрбээр Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургүй. Найз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух их дуртай. Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм хэмээн хэлж байжээ.

error: Content is protected !!