Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендэрийн Үндэсний хорооны хурлыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг талаар хэллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүчний 1,5 сая. Үүний тавин хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргахгүй бол болохгүй байна” гэсэн юм. 

Хурлын үеэр Ерөнхий сайдын хэлсэн мэдээллээс онцолж байна.

  • Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой.
  • Манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон.
  • Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.
error: Content is protected !!