Фэнүүд нь үргэлж өрсөлдүүлдэг гавьяатуудын сонирхолтой түүх

Рок попын эмэгтэй дуучдын зүүн, баруун жигүүрийг магнайлж яваа гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг фэнүүд нь цаг ямагт л өрсөлдүүлсээр ирсэн. Тэдний хувьд хоёрхон насны зөрүүтэй бөгөөд хорь гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа гавьяатууд.

Салаа хархан гэзгээ хоёр хуваан сүлжиж, цэцгэн хээтэй даашинз өмссөн дөлгөөн харцтай энэ охин бол Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа. Тэрээр Г.Батмөнх хэмээх монгол залуу, Таня хэмээх якут охины хайр сэтгэлийн дундаас үсэрсэн хоёр дахь оч нь билээ. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Дарханы 4-р сургуульд сурч байх үед түүний гадаад хэлний мэдлэг тааруу байсан тул хичээлүүд нь их уйтгартай санагддаг байв.

Сургуулиасаа шилждэг ч юм уу гэж бодож явтал найрал дууны дугуйланд орох хүүхэд байна уу? гэхэд нь юу гэдгийг мэдэхгүй ч хүүхдүүдийг даган гараа өргөөд бүртгүүлчихжээ. Санамсаргүй болсон энэ явдал түүний нуугдмал авьяасыг нээжээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан баяраа тэмдэглэж буй Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа. Түүний баяр дээр баяр нэмэн МУГЖ Т.Ариунаа хүрэлцэн ирсэн түүхэн үйл явдал энэхүү зургийн хальсанд буужээ. 2005 оны 06 сарын 22-ны өдөр.

Сурагчийн дүрэмт хувцастай 15 настай охин энэ дуугаараа Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны улсын уралдаанд түрүүлж 1980– аад оны үеийн  дунд сургуулийн сурагчдын шүтээн болсон юм. Улмаар залуучуудын сэтгүүл, сонинд гэрэл зураг нь гарч,  16 нас, Цэнхэр аялал, Сурагчийн жил, Сүүлчийн хонх зэрэг дуу нь Үндэсний телевизийн Хүсэлтийн хариy нэвтрүүлгийн үзэгчдээс үргэлж захиалгыг авдаг байв. Тэрбээр Нарны дуулал хамтлагтаа дуулсан эдгээр дуугаа  Монголын радиогийн Алтан фонд-д бичүүлжээ. 1995 онд Т.Ариунаагийн хамгийн анхны клип болох Амласан хайр дууны клипний  зардлыг түүний аав хувиасаа гаргаж байжээ. .

Нийт 1000 доллараар бүтсэн тус клипийг On and Off продакшн бүтээсэн байна. Дуучин Т.Ариунаа 7 сартай давхар биетэй байхдаа Пентатоник наадам дээр 5 дуу дуулж байжээ.

error: Content is protected !!