УИХ-ын гишүүн Чинбүрэн SBN телевизийн сэтгүүлчийг цaгдaaд өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь 2020 оны сонгуулиар гишүүн болсныг олон хүн мэдэх байх.

Анх эмч гэдгээр нь ихээхэн сайн мэддэг тэрбээр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан юм. Харин түүний талаар SBN телевизийн сэтгүүлч Д.Мягмартогтох өөрийн цахим орчинд бичсэн мэдэгдлээсээ болж цагдаа шүүхэд дуудагдахаар болжээ.

Сэтгүүлч Мягмартогтох энэ талаараа бичихдээ, намайг БЗД-ийн цагдаад өгчээ. Маргааш очиж мэдүүлэг өгнө. Өгсөн үндэслэл нь тwittert үнэнийг хэлсэний төлөө шалгуулж байгаа бололтой. Энэ бол баримт. Та ичихүй бол би ичихгүй. Үнэнийг хэлсэн сэтгүүлчийг нухчин дарах эрх УИХ-ын гишүүний бүрэн эрхэд байхгүй хэмээжээ.

Гишүүн гэхээсээ илүү эмч гэдгээрээ олноо танигдсан түүнийг талаар сайн муу олон яриа байдаг ч энэ удаад тэрбээр энэ ярианаас үүдэн сэтгүүлчийг ийнхүү хуулийн хаалга татуулахаар зарлан дууджээ.

error: Content is protected !!