Жүжигчин Отгоогийн хайртууд


Залуу жүжигчин Б.Отгонтуяаг жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид онцолдог. Өдгөө тэрбээр алдарт эхийн одонт жүжигчин болсон билээ.

Түүний хувьд нөхөртэйгөө оюутны байранд танилцаж байжээ. Нөхөр өдгөө хувиараа бизнес эрхэлдэг. Хосууд маань үерхэж байх хугацаандаа айхтар муудалцсан тухайгаа нэгэн ярилцлаган дээрээ дурджээ. Тэд анх үерхэж байхдаа хөдөөгүүр аялан тоглолт хийхээр явахын өмнөхөн гэнэтхэн муудалцаж, Отгоо хэд хоногийн турш усан нүдэлсэн гэнэ лээ.

Харин одоо хосууд муудалцах ч завгүй яваа аж. Дөрвөн хүүхдийн аав, ээж болоод улам л их хөдөлмөрлөөд тун чиг их ажилтай буй гэнэ. Отгоо хамгийн сүүлд хөл хүнд байхдаа Бүтэн амьдрал олон ангит кинонлд тоглосон. Түүнийг ойр дотныхон нь ихэд ажилсаг, халамжит хань хэмээн магтдаг.

Отгоо амьдралын хамгийн үнэт зүйл бол гэр бүл хэмээн ярьдаг. Түүнийг одонтой ээж болгосон бяцхан охин нь өдгөө мөлхөж сурч байгаа гэнэ.

error: Content is protected !!