Жүжигчин Ч.Ундрал анхны нөхрөө цагаан морьтой баатраа хэмээн андуурч явжээ

Жүжигчин, дуучин, нэвтрүүлэгч гээд олон чиглэлээр ажиллаж, уран бүтээл хийж яваа Ч.Ундралыг танихгүй уншигч үгүй. Тэрбээр анхны амдралаа өөрөөсөө ах найруулагч Херогийн Баатартай холбож явсан. Тэд дундаасаа ганц хүүтэй. Харин өдгөө хосууд хэдийнээ хоёр тийш болцгоосон юм.

Найруулагч Баатар хүүтэй болчихоод Хамгийн гоё кино хийхээс илүү гоё мэдрэмж байна л гэсэн ш дээ. Өөрийнхөө хамгийн дуртай юмнаас дээгүүрт тавиад хэлж байсан. Манай хүн уран бүтээлдээ зүрх сэтгэлээ зориулж чаддаг. Цэвэр уран бүтээлч хүн. Зүгээр байж байхдаа хүртэл шинээр хийх гэж байгаа уран бүтээлтэйгээ холбогдсон судалгаа, хайгуулыг хийж явдаг хэмээн жүжигчин Ч.Ундрал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Мөн жүжигчин бүсгүй охидын хүсэн хүлээдэг цагаан морьтой баатрыгаа Баатар аа гэж хүртэл зарлан тунхаглаж явсан. Гэвч тэрбээр эндүүрч байсан бололтой. Найруулагч залуу Хабул хүүгээ ээжтэй нь үлдээгээд дуулианы шуугианы эзэн болж салж байсан удаатай. Нийгэм даяараа түүний сайхан эхнэрээ хэрхэн орхисон талаар мэддэг тул энд бичих нь илүүц биз ээ.

error: Content is protected !!