АН-ын даргад Н.Алтанхуяг хүч үзнэ гэдгээ мэдэгдлээ


Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарласан билээ. Үүний дагуу өнөөдөр Ардчилсан Намын даргын сунгаанд оролцохоо 1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос 2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд 5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл 6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

7.Глобал удирдагч дээд сургуулийн захирал Б.Отгонбат  8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа 9. УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь  10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат 11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв 12. АН-ын гишүүн М.Чимэддорж  13. АН-ын гишүүн П.Мөнхтулга 14.  АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар одоогийн байдлаар илэрхийлж, холбогдох материалаа Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хороонд өгөөд байна.

error: Content is protected !!