Р.Эмүжин: Энэ Оюун-Эрдэнэ тэгж байгаад мaнгapдyy зoлиг юм аа


Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин ерөнхий сайд
Л.Оюун-Эрдэнэ Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулна гэх мэдэгдлийн дараа ийнхүү бичжээ.

Чадварлаг, чанга охид гоё! – Энэ Оюун-Эрдэнэ тэгж байгаад мангардуу золиг юм аа. Уг санаа нь зөв, угаасаа ч энэ чинь үндэстний асуудал. Гэхдээ мань эр үндэслэлээ үнэхээр хошин тайлбарлачихлаа. Гэдэс гүзээ, ажилгүй, төрөлт энэ тэр ч гэх шиг. Ахлах ангийн сурагч байхад цэрэгжилт гээд хичээл ордог байлаа. Калибр, Ака, ТОЗ 8, Макаров энэ тэрийг бол хэдхэн хоромд бүрэн задлаад угсарна, нүд цавчих зуур сумална. За тэгээд хамаг юмаа үүрээд Хантайшир өөд 17 км газар гүйнэ. Хөвгүүдээс дутахгүй л хөл чангараад орж ирнэ шүү дээ.

Ямартаа Хужирбуланд болсон сэтгүүлчдийн бyyдлагын тэмцээний цомыг авчихаж байхав. Янзын сайхан их бyyны сyмны xoнгиогоор хийсэн цом байж л байна. Харин одоо энэ Оюун-Эрдэнийн яриад байгаа цэргийн албаны асуудалд эр, эм гэх хүйсийн ялгаагаар хандах хэрэггүй. Хүйсээрээ талцсаар байтал наана чинь үндэстэн доройтдог дээрээ тулж байна. Хөдөө мал дагасан баахан хөвгүүд, хотод такси барьсан, засвар хийсэн, ачигч ажилтай гэх баахан залуус. Ар гэрээ сэгсрэн байж боловсрол эзэмшихээр явсан охид төгсөөд ажилгүй. Ажилгүй дээрээ ах, аав, ар гэрээ шаналган байж үсчин, маникюр, гоо сайхны хагалгаа, хөмсөг шивээс, гутал хувцасны дэлгүүрт өнжинө. Архинд орчихсон айлын сайхан охид ч байдаг л юм билээ. За зарим нь яаран дааран хадамд очно, эдийн засгийн байдал, ээж аавын хандлага, нөхрийн ажил амьдралаас шалтгаалан хүүхдээ тэврээд сална. Аргаа барахдаа алд биеэ хувааж төрүүлсэн үрээ хогийн саванд хүртэл хаяна. Эрчүүд ч бас ялгаагүй. Эрэмгий шинж ерөөс маш их алдагдсан. Хөвгүүд, охид гэлтгүй залуу үеийнхэнд эр зоригийн хүмүүжил үндсэндээ байхгүй. Хатууг туулж, бэрхийг давах сэтгэлийн хат, зориг тэвчээр оёдлын утас цаашаа уяхан туяхан болсон. Юм л бол хаалга савна, үсэрлээ, үхлээ гэнэ. Тэгсэн хэрнээ ууж идэж, уухилж хэрэлдэх болохоороо шөнө болгон гудамжны буланд шүлсээ үсчүүлээд зогсчихно. Ааг омогоо багтааж ядаад байгаа нь л тэр шүү дээ. Үндэстний хэв шинж, мөн чанар, сэтгэлийн хэлэмж, итгэлийн хязгаар шалны алчуур болоод удаж байгаа. Аливаад шийдвэртэй, тууштай ханддаг монгол хүний туйлбартай зан Солонгосын олон ангит кинонд живээд алга болсон нь ч үнэн. Ажлын байр байгаад байдаг, ажиллах хүн олддоггүй гэдгийн чинь цаана энэ тэвчээр хатуужил хөндөгдөж байгаа юм. Дэлгэцийн, эсвэл шөнийн ямар нэгэн шоу цэнгээн болохоор чухам шоволзоод ороод ирцгээнэ. Нэг талаар залуу халуун насны буруу биш. Төрөөс цагийг нь олж зохицуулалт хийлгүй олон жил явснаас иймдээ тулсан. Одоо яг үнэндээ хэдэн сайн үйлдвэр босголоо гэхэд тэвчээр мэдлэг сорин ажиллах хүнгүй болсон шүү дээ. Харсаар байтал үндэстэн сулран доройтож байна. Мэдээж үүнд амьдралын төлөө алалцахаас бусдыг хийж яваа 25-аас дээш насныхныг хамруулах хэрэггүй.

Тиймээс хөвгүүд, охид гэж ялгахгүйгээр цэргийн албаар цэгцтэй цэх хүмүүжүүлж төлөвшүүлэх нь зөв алхам. Үндэстний хувьд өгөөж нь өнө холдоо үлдэнэ. Ер нь яахаараа хүйсээр ялгаад охидыг үлдээгээд өнөөг хүрснийг ойлгодоггүй. Гэхдээ байна аа, цэргийн албанд ямар төлөвлөгөөгөөр яг юу зааж, ямар мэдлэг чадварыг хойч үедээ өгч чадах уу гэдгээ л тодорхой болгоод, хөтөлбөрөө зарлачих. За ийм л бодолтой байна, заамдаад үсдвэл үсд, зүгээр. Би ч баргийн зэвcгийг нум сум, сургалтын бyyнаас эхлээд муухан эрээс илүү эзэмшсэн, баргийн унааг бараагүй барьдаг хүн шүү. Чадвар илүүдэхгүй, чанга охид ч гоё!

error: Content is protected !!