Л.Энх-Амгалан: Ээж, аавдаа захидал бичдэг ХАРГИС АЯН-уудыг зогсооё


Жил бүрийн МАРТ8 болон Аавуудын баярын үеэр ерөнхий боловсролын сурагчдын дунд болон хэвлэл мэдээллийн уншигч , сонсогч нарын дунд ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг аянууд болон хичээл ч ихээр болдог. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн жиргээр мэдэгдэл хийж уриалга дэвшүүлсэн нь олон хүнээс дэмжлэг авсан юм

Боловсролын сайд Л.Энх-Амгалан : Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг аян- уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчлөе.

Энэ бол хуучин коммунист xapгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай , дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй

error: Content is protected !!