Б.Цэцэг: Халдвар авсан уран бүтээлчдийнхээ өмнөөс УУЧЛАЛ ХҮСЬЕ

Улсын драмын эрдмийн театрын 54 ажилчдаас корона вирусын халдвар илэрч нийгмийг багагүй сандаргаж байна. Харин уг асуудалд жүжигчин Б.Цэцэг уранбүтээлчдийнхээ өмнөөс уучлал хүсье хэмээжээ.

Тэрбээр: Урлаг, уран сайханд нэг хөлөө хүссэн хүсээгүй дүрсэн учир тэднийхээ өмнөөс #УУЧЛАЛТ хүсье. Хэн ч санаатай өвчилж мөн санаатай халдаахыг хүсэхгүй. Харин одоо тархалтын тоог их болгохгүйн төлөө хамтдаа хичээе. Өвчилсөн нийт уран бүтээлчид минь биеэ сайн бодож хурдан тэнхрээд аваарай гэж хүсье. Драмын театрын уран бүтээлчид маань дийлэнх нь 40 с дээш насныхан байдаг тул та бүхэн минь тэднийг бага зовоогоорой гэж хүсье гэжээ.

error: Content is protected !!