Э.Цэрэн:Би хүүгийнхээ сайн сайхныг ярих тусам чөтгөpлөг нэгний aтaapхлыг cэдрээж байх шиг


Зүгээр л хүүг минь битгий шүүцгээ хүмүүсээ! Би хүүгээ орхиж яваагүй юм. Би хүүгийнхээ сайн сайхныг ярих тусам чөтгөpлөг нэгний aтaaрхлыг сэдрээж байх шиг.

Нямка гурван наснаасаа ээжтэйгээ гадаад, дотоодоор аялсан юмаа. 1993 онд Монголчуудын амьдралд аялах гэдэг үг ч хэрэглэгддэггүй байсан үе. Бид 1995 оноос гадагшаа нэг орныг сонгож аялдаг байв. Хонг Конг Британы мэдэлд байхад бид зочилж байв. Надад зурагнуудаас өөр юу ч үлдсэнгүй.

Миний хүү Монголд байхгүй ганц мэргэжил Финлянд улсад эзэмшссэн. Тэр нь онгон байгальд хоол ундгүй ч амьдрах ухаан. Онцгой хүнд нөхцөл сибирийн ой, сахарын цөл, арктикийн бүсэд хүн аварч чадах тийм мэргэжил! Тиймээс бүх ургамал байгалийг таньсан хүн.

Юу идвэл амь зогоох, ямар ургамал идвэл хортох зэрэг маш шинжлэх ухаанч байгалийн танин мэдэхүйг суралцсан ховор мэргэжилтэй хүн. Тэр унаган Голланд, Англи хэлтэй.

Франц, Герман нэлээн сайн. Газар зүйн өндөр мэдлэгтэй. Усанд салэлтийн өндөр зэрэгтэй, Голландын өсвөр насны Каратегийн аварга болж байсан хүү. Маш өрөвч, ганцаардмал хүү. Бүр багаасаа амьтдад их хайртай, ганцаардсан нэгнийг өмөөрч хань болдог хүү байсан. Ээжийн хувьд энийг л хэлье. Өмнө нь дэлгээгүй хэдэн зураг хуваалцъя.

Би хүүгээ Монголд авчирсандаа хааяа харамсдагаа нуухгүй ээ. Миний амьдралд орж үзээгүй хүмүүс шүүн хэлэлцэх хэрэггүй ээ.

error: Content is protected !!