Sally хүмүүс намайг жирэмсэн гэж хараад байгаа болохоор Анухай багшид шавь орсон гэв


Дуучин С.Сэрчмааг сүүлийн үед гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж буй талаар шар хэвлэлд залрах болсон билээ. Тэгвэл дууч бүсгүй хөл хорионы үед хөдөлгөөн муутай байгаагаас жин нэмсэн гэдгээ Зэвүүн яриа ток шоунд оролцох үеэрээ онцлов.

Хайрын дууч гэгддэг дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж, 2010 онд өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Ж.Баярт гэх Өвөрмонгол эртэй гэрлэн шуугиан тарьж байлаа. Чамгүй хөрөнгөтэй бизнесмэн эрийн Өнгө мөнгөнд болж ийм сонголт хийлээ гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан ч 130 саяын машин бэлгэнд авч, Б.Хураа охиноо төрүүлсэн С.Сэрчмаагийн амнаас Жаргаж явна гэхийг сонсоод больцгоосон гэдэг. Түүнийг дуулахаа боль хэмээсэн учраас л хосууд хоёр тийш болсон аж.

Харин Монгол залуутай ханилан дахин охинтой болсон тэрбээр уран бүтээлдээ эргэн ороод орчин цагийн залууст зориулан дуугаа туурвиж яваа. Сүүлийн үеийн тоглолт, нэвтрүүлэгт оролцохдоо нэлээд жин нэмж, бэлхүүсээ халхалсан хувцас гоёлоор олны нүднээс нууж яваа С.Сэрчмаа фитнессээр хичээллэж эхэлжээ. Өөрийнхөө багшаар Анухайг сонгосон байна.

error: Content is protected !!