Ноён Бондгор: МОНФРЕШ компани ард олноос уучлалт гуй


Э.Амарбаяр буюу дуучин Бондгор өнөөдөр өөрийн цахим хуудсаараа эрүүл мэндийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдсан авсан талаараа анхааруулга хүргэн ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, АНХААРААРАЙ !!! Хүмүүсээ маш сайн түгээж олон хүнд сэрэмжлүүлнэ үү. МОНФРЕШ ххк гэж маш aюyлтай газар байна. Манай ЭЭЖ E-mart дэлгүүрээс 2 дaхь удаагаа энэ муудсан сүүг авчирлаа.

Эхний удаа ЭХНЭР мэдээд ХҮҮХДЭД уулгаагүй хаясан байсан.Энэ удаа би өөрөө таарлаа ГЭВЧ ХҮҮХЭД аль хэдийн 1 -г уусан.Би талыг уусан үзтэл ӨМXИЙРӨӨД ӨTГӨРСӨН байна.Иймд бүх шатны ХЯНАЛТ.ШАЛГАЛТ.ШИНЖИЛГЭЭ.хийлгэнэ.

1 удаа бол АЛДАА давтагдвал САНААТАЙ мэдээд зарж байна гэж ойлгож байна.Биеэ үзүүлээд шинжилгээний хариуг дор дор нь мэдэгдэнэ.Олон түмний ХҮҮХДЭД xop өгч ашиг олохыг чинь ТЭВЧИХГҮЙ нь Эцсээ хүртэл явна хүсвэл жагсана.

МОНФРЕШ ххк АРД ОЛНООСОО ОЛОН УУЧИЛАЛ ГУЙ хэмээн бичжээ.

error: Content is protected !!