Савхин хүрэмтэй УКА-ийн тухай өгүүлэх нь

Арьсан хүрэмтэй Мадонна гэх үгийг та уншиж байсан биз ээ. Тэгвэл монголын гал, цогтой дуучин Уламбаяр буюу УКА Савхин хүрэм хэмээх дууны клипээ цацав.

Дөчин насны дөрөө жийж яваа түүнийг хэн ч харсан хорин хэдтэй л гэж хэлмээр. Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд одоо 42 настай. Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр  Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж.

Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг. Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний Орхон дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч  хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгсон юм.

Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд Nature sounds-даа  бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука Киви хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа.Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Дуучин Укагийн өөр нэгэн мэргэжил нь бүжигчин юм. Укаг шаргал үсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний төрөлхийн үс нь бор өнгөтэй ч 42 нас хүрсэн ч шар үсээрээ л гоёсоор яваа.

error: Content is protected !!