Д.Наранбаатар: Хөл хорио дуусаад, дэндүү сул тавьчихлаа гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна

Нэг хаалга – Нэг шинжилгээ цаг, мѳнгѳ үрсэн ажил байв уу? Хѳл хорио тогтоох уу? Одоо яах вэ? сэдвээр Оном сангийн Эрдэмтдийн багаас чѳлѳѳт ярилцлагыг хийсэн юм.

Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар бүх нийтийн шинжилгээг хожуу хийсэн нь халдварын тархалт нэмэгдэх шалтгаан болсон талаар хэллээ.

Тэрбээр 2020 оны 11-р сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш 18-нд манай эрдэмтдийн баг протоколыг санал болгож байсан. Үүнд шинжилгээг хоёр удаагийн давтамжаар хийх ёстой хэмээн зөвлөсөн. Гэвч багтаамж хүрээгүй учраас ганц удаа хийж амжлаа. Хоёрдугаар сарын 23-нд хөл хорио дуусаад, дэндүү сул тавьчихлаа гэдэг нь бодит байдал дээр харагдаж байна.

Үндэсний аудитын газрын шинжээчид цаг хугацааны хувьд шинжилгээний үйл явцын үнэлгээг зэрэг хийсэн ба хоёрдугаар сарын 11-22-ны хооронд 442 мянган өрхөөс 56 голомтыг илрүүлж, уг ажилд 18.4 тэрбум төгрөг зарсан гэлээ.

error: Content is protected !!