Жүжигчин Л.Сөрөлт: Оюунгэрэл ээ хүмүүсийн сүүлийн 10К авахгүйгээр тэмц


АН-ын даргад хүч үзэх нөхдүүд намдаа 90 гаруй сая төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн талаар нэр дэвшигч Ц.Оюунгэрэл сошиал хуудастаа бичсэн. Ингээд өөрийгөө дэмжиж мөнгөн хандив өгөхийг хувь хүн, аж ахуй байгууллагаас хүссэн билээ. Тэрбээр хэдийнээ мөнгөө босгоод намдаа тушаачихсан. Гэтэл жүжигчин Л.Сөрөлт ихэд бухимдангуй пост оруулав.

Таныг ажилд оруулах өртэй билүү? Аниа нь ахиад төрд хэсэг бужигнуулах гэсэн АН мөнгө өг гэнээ товчхондоо. Арай хэтэрнээ. Хүүг чинь бол дэмждэг, Та одоо болно. Цайгаа чана. Үнэхээр үзэх гэж байгаа бол хүний сүүлийн 10к авахгүйгээр тэмц хэмээсэн юм.

Жүжигчин залуу өөрийн албан ёсны фэйж хуудас дээрээ уг нийтлэлээ ийн бичсэн бөгөөд давхар Surult Lkhagvatsogt фэйсбүүк хуудастаа ч давхар оруулжээ. Түүний энэ постыг харсан хүмүүс төлбөртэй юм тавиа юу, бид эсрэгээрээ харин ч дэмжиж байгаа шүү, битгий буруу юм оруулж бусдыгаа турхир зэргээр шүүмжилж байна.

error: Content is protected !!