Б.Сансармаа амрагийнхаа царайг юуны учир нуув


Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахын төрсөн дүү С.Амарбаясгалант 2012 онд урлагийн ертөнцөд хөл тавьж, Хатариш хэмээн өвөрмөц нэртэй дууг олон нийтийн хүртээл болгож байсан.  Тухайн үед С.Амарбаясгалант МҮОНТВ-ын Аск нэвтрүүлгийг хөтөлдөг Б.Сансармаа гэх бүсгүйтэй үерхдэг байсныг нь олон түмэн мэднэ.

Тэднийг заяаны хос хэмээн ойрын хүрээний хүмүүс нь ам сайтай байсан ч тэд хоёр жилийн дараа өөр өөрсдийн зам мөрөө хөөх болсон юм. Б.Сансармаа  АНУ-н Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн.  Эх орондоо ирээд анхны кинондоо тоглов. Single ladies-3 киноны Хадаан гэх бүсгүйн дүрийг тун чадварлаг бүтээж, үзэгчдэд  эргэн танигдаж эхэлсэн билээ.

Идэрээгийн хэрэгтэй юм буу халъя подкастын анхны дугаарын анхны зочноор оролцож байв. Би өөртөө өгсөн амлалтдаа хүрээгүй бол өөрөөсөө уучлалт гуйдаг хэмээн уг подкастад оролцох үеэрээ хуучилсан. Амараагийн дүүгээс салснаасаа хойш хэсэг чимээгүй явсан тэрбээр хоёрдахь амрагаараа хэнийг сонгосоноо ихэд нууцлах болсон юм.

Түүнийг 241 мянган хүн дагадаг бөгөөд найз залуугийнх нь царайг харахыг тэсэн яддаг гэнэ. Харин Б.Сансармаа амрагийнхаа царайг үргэлж л нууцалдаг аж. Дагагчид нь юуны учир нууцлаад байна хэмээн хардах болжээ. Зарим хэсэг нь Энэрэл үү эсхүл Гантулга уу гэх нэрсийг дэвшүүлж. Нөгөө хэсэг нь харийн залуу гэх таамгийг дэвшүүлжээ. Ямартай ч бусдаасаа содон жүжигчин бүсгүй хайртайгаа учирсан нь яамай даа.

error: Content is protected !!