Найруулагч Галаа, жүжигчин Хулан нарын дуу олныг байлдан дагуулж байна


Нэрт жүжигчин Г.Дашхүүгийн хүү Галбаярыг одоо ч танихгүй хүн ховор. Түүнийг эхлээд Г.Дашхүүгийн хүү дараа нь жүжигчин Т.Хулангийн нөхөр гэхээр бүүр ч андахгүй мэддэг.

Хосууд анхны дуугаа олонд сонирхуулж, байлдан дагуулав.

Жүжигчин Т.Хулангийн хувьд Нууц aмрaг чинь больё, Суудал жүжигт тоглосон бөгөөд уг бүтээлээрээ 2009 онд Гэгээн Муза-гийн эзэн болсон байдаг. Даанч драмын тайзаа орхиж олон үзэгчийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Чиний эзгүйд, Сарны нулимс, Хайрын рекорд, Зөрлөг зэрэг олон киноны гол дүрд тоглосон юм.

Go студийн захирал Д.Галбаяр бол Хайрын рекорд, Намрын синдром, Тагнуулч аав, Тусгай ажиллагаа, Шуугиан таригч, Миний нууц зэрэг бүтээлийг найруулсан. 1993 онд 13 настайдаа Цахилж яваа гөрөөс уран сайхны киноны Цэдэн-Ишийн дүрд тоглосон. Харин үүнээс хойш 23 жилийн дараа Шуугиан таригч кинондоо тэрбээр өөрөө тоглосон гэдэг.

Сүүлийн үед Халамцуу яриа хийж олон хүнд өөр өнгө төрхийг үзүүлж, харуулах болсон билээ. Түүний ханьтайгаа хамт дуулсан Ну погоди киноны дуу олонд ихээхэн таалагдаж, хөгжилтэй байна дахин хамтран хөгжөөгөөрэй хэмээж байна.

error: Content is protected !!