Г.Ундармаа амин охинтойгоо хамт олны харцыг хужирлав


Шинэ үеийн гол жүжигчдийн нэг байсан үеэс нь монголчууд түүнийг мэднэ. U Film-ийг үүсгэн байгуулж, кино компани удирдах болсон Г.Ундармаа сүүлийн жилүүдэд өөр нэг ажил үйлээрээ олны талархлыг хүлээх болсон билээ. Хамгийн чухал боловч хөгжлөөр тааруу эрүүл мэндийн салбарт идэвхийлэн зүтгэж, улсын эмнэлгийн байруудыг засаж тохижуулах ажлыг санаачлан, хүсэл эрмэлзэл нэгтэй хүмүүсийг нэгтгэн уриалж, энэ ажлыг өөрөө удирдан тогтмол хийх болсон. Үүнээсээ гадна дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож, кинонд шинэ өнгө төрх хэрэгтэй буйг мэдрүүлсэн кино хийж яваа.

Тэрбээр ганц охинтой. Бэрцэцэг гэх содон нэртэй охинтойгоо хамтдаа Говь брэндийн рекламанд тоглож, олны нүдийг хужирлав. Тэдний рекламны зургийг харсан хүмүүс ээжтэйгээ усны дусал шиг адилхан юм аа уулга алдаж сууна. Үеийн хоёр эгч дүүс шиг гарчээ гэх нь ч байна.

Жүжигчин Г.Ундармаа залуугаасаа баримталж ирсэн зарчим, бусдад тавьдаг шаардлага бол үнэнч, хариуцлагатай байх. Ямар ч ажлыг хийсэн үүнд ихээхэн ач холбогдол өгдөг. Нэгэнт цагаа гаргаж хийж байгаа бол хийсэн шиг л хийх хэрэгтэй хэмээн хэлэх дуртай.

Г.Бэрцэцэг Амьдралоги хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны туслах дүрд тоглож ирээдүйтэй жүжигчин болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан түүнийг олон нийт андахгүй мэднэ. Тэрбээр ээжийнхээ мэргэжлийг өвлөн авна гэж амлаж явсан удаатай. Харин биелэх эсэх нь одоогоор тодорхой бус л байна. Ямартай ч ээжтэйгээ хамтдаа тоглосон реклам нь олон хүнд таалагдав.

Хүн бүр аз жаргалыг хүсэж хайдаг мөртлөө өөрсдөө аз жаргалтай байхын тулд юу ч хийдэггүй. Нөхрийгөө намайг үнсэхгүй байна гэхийн оронд яагаад эхлээд сээтэн хаяж болохгүй гэж. Манай Амьдралоги киноны утга ерөөсөө л энэ. Манай киноны зорилго биелж байгаа. Учир нь манай киног үзсэн сургуулийн хүүхэд аав ээждээ өөрийнхөө мөнгөөр тасалбар авч өгсөн. Магадгүй тэр хүү дэндүү сайхан амьдралтай бол аав ээжийгээ ийм битгий болоосой, эсвэл хэцүү амьдралтай бол ийм битгий байгаач ээ гэж хэлэхийг хүссэн байх. Тэгэхээр бидний зорилго биелсэн гэж Г.Ундармаа киноныхоо хүн өгөх өгөөжийг ийн ярьж байсан юм.

error: Content is protected !!