Эргэн ирсэн Э.Минжинсор

Монголын анхны охидын хамтлаг болох Спайк хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсорыг сүүлийн үеийн залуус танихгүй биз. Америк улсад 8 жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо бүр мөсөн ирсэн тэрбээр урлагийн тайзнаа үзэгдэхээ больсон.

Нүцгэн байхыг минь битгий хараарай, Нууцхан хайр,Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсан дууч бүсгүй урлагтаа эргэн иржээ. Сүүлийн үед цэнхэр дэлгэцээр их харагдах болов.

Хоёр ихэр охидын ээж. Түүний ихэр охидыг Victoria, Jessica гэдэг. Ихэр охидынхоо аав Грек залуугаасаа хүүхэдтэй болоод нэг их удалгүй хоёр тийш болсон гэлцдэг. Харийг зорихоосоо өмнө монголын урлагт цахиур хагалж явсан үе түүнд бий.

Монголчууд гадаадын хүнтэй суусан хүмүүст их таагүй ханддаг. Гэхдээ бид санаатай ийм амьдрал сонгооүй юм шүү. Миний хувьд сонголтоо хийгээд л явсан. Гэхдээ охидууддаа хандаж хэлэхэд гадны хүнтэй битгий суугаарай. Бид хэзээд эх орноо л гэдэг юм шүү. Хэн ч гэсэн нутгаа л гэдэг. Би эх орон руугаа явна гэхэд манай хүн нутагтаа амьдарна гэдэг. Энэ мэт зөрчилөөс болж би эх орондоо ирсэн. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй хэмээсэн удаатай. Идэрээ Минжээ эгч минь урлагтаа тавтай морил хэмээн дараах гэрэл зургийг инстаграмтаа оруулжээ. Ийнхүү цагтаа цалгиулж явсан Минжээ урлагтаа эргэн ирснээ зарлав бололтой.

error: Content is protected !!